Saturday, April 11, 2009

Шинэ төрлийн гар утасны үйлдлийн систем

Өдгөө мэдээлэл технологийн хөгжлийн хурдац өдөр тутам, цаг, минут, секунд бүрт шинэ шинэ технологиуд ар араасаа шил даран гарч ирж байна. Эдгээрийн нэг болох "Андройд үйлдлийн систем" нь мэдээлэл технологи болоод мобайл төхөөрөмжүүдэд маш түргэн хүчээ авч байгаа нэг шинэ шинэлэг үйлдлийн систем юм байнa. Өнөөдөр бидний хэрэглэдэг гар утас нь харилцаа холбоонд хэрэглэхээс гадна дуу авиа, дүрс зураг, кино, интернэт гээд өдөр тутам хэрэглэдэг олон зүйлсийг хийж чаддаг шидэт дохиур шиг болсон. Харин ийм чадвартай болох тусам илүү үнэтэй болж байгааг бид бүгэд мэдэх билээ. Харин тэгвэл энэ бүх шаардлагад нийцсэн хэрнээ хямдхан бүр энэнээс ч илүү олон үйлдлийг хийх чадвартай үйлдлийн систем гарсан ба энэ нь бол "Адройд үйлдлийн систем" юм. Энэ үйлдлийн систем нь Нээлттэй эх (Open Source) бүхий програм юм (Нэлттэй эх гэдгийг та бүхэн мэдэх байгаа мэдэхгүй бол http://limnux.org/ url-ээр ороод үзээрэй за). Тийм болохоор энэ гар утасны үйлдлийн системийг суулгасан гар утас нь илүү хямдхан байхаас гадна хэрэглэгчдэд илүү өргөн боломж олгох юм. Ялангуяа интернэт технологи, вэбийн ертөнц санаанд багтамгүй өндөр түвшинд хүрээд байгаа энэ үед энэ андройд үйлдлийн систем нь бидний хэрэглээг өндөр түвшинд хангаж чадахуйц үйлдлийн систем юм.

5 comments:

  1. Андройд хэр найдвартай ажиллах бол. Өөр ийм төрлийн үйлдлийн системүүд байдаггүй юм уу?

    ReplyDelete
  2. Өөр ийм төрлийн үйлдлийн систем байхгүй ээ яг энэ талаар дараа нь бичнэ. 2008 оны сүүлээр энэ үйлдлийн системийг гар утсанд суулгаж гүйлгээнд гарсан. Гар утсанд зориулсан хамгийн анхны нээлтэй эх бүхий програм юм. Аюулгүй байдал талаас нь судлаад бичнээ

    ReplyDelete
  3. Сүлжээний 4-инхөн үнэхээр сайхан зугаалж, бас нэр хүндтэй мэргэжилийн эзэд болцгоожээ. Та нарын цаашдын ажил үйлсэд чинь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөгөөд МТС-н нэрийг улам дээш нь мандуулж яваарай гэж хүсье! Та нар шүү

    ReplyDelete
  4. би МТ3,1 Даший байнаа хэхэ

    ReplyDelete
  5. Сайн уу? Та нарыг блогдоол суугаад байдгыг чин мэдээгүй юм байна.нэг л их суусан хүмүүс байсан.

    Ирээдүйн амьдрал, ажил хөдөлмөрт чин өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе. ‌‌‌‌^-^

    ReplyDelete