Saturday, April 11, 2009

Шинэ төрлийн гар утасны үйлдлийн систем

Өдгөө мэдээлэл технологийн хөгжлийн хурдац өдөр тутам, цаг, минут, секунд бүрт шинэ шинэ технологиуд ар араасаа шил даран гарч ирж байна. Эдгээрийн нэг болох "Андройд үйлдлийн систем" нь мэдээлэл технологи болоод мобайл төхөөрөмжүүдэд маш түргэн хүчээ авч байгаа нэг шинэ шинэлэг үйлдлийн систем юм байнa. Өнөөдөр бидний хэрэглэдэг гар утас нь харилцаа холбоонд хэрэглэхээс гадна дуу авиа, дүрс зураг, кино, интернэт гээд өдөр тутам хэрэглэдэг олон зүйлсийг хийж чаддаг шидэт дохиур шиг болсон. Харин ийм чадвартай болох тусам илүү үнэтэй болж байгааг бид бүгэд мэдэх билээ. Харин тэгвэл энэ бүх шаардлагад нийцсэн хэрнээ хямдхан бүр энэнээс ч илүү олон үйлдлийг хийх чадвартай үйлдлийн систем гарсан ба энэ нь бол "Адройд үйлдлийн систем" юм. Энэ үйлдлийн систем нь Нээлттэй эх (Open Source) бүхий програм юм (Нэлттэй эх гэдгийг та бүхэн мэдэх байгаа мэдэхгүй бол http://limnux.org/ url-ээр ороод үзээрэй за). Тийм болохоор энэ гар утасны үйлдлийн системийг суулгасан гар утас нь илүү хямдхан байхаас гадна хэрэглэгчдэд илүү өргөн боломж олгох юм. Ялангуяа интернэт технологи, вэбийн ертөнц санаанд багтамгүй өндөр түвшинд хүрээд байгаа энэ үед энэ андройд үйлдлийн систем нь бидний хэрэглээг өндөр түвшинд хангаж чадахуйц үйлдлийн систем юм.

Миний блог

Сайн уу андуудаа! За тэгээд миний блогоор зочлож байгаад баярллаа. Миний бодолоор бол энэ блог хөгжүүлэх чинь их зүгээр юм аа. Энэ тэндээс олж сонссон, сурсан мэдсэн юмаа хоорондоо зөвлөлдөөд л, бас нэг нэгнээсээ их олон зүйлийг мэдэж авах юм аа тээ. Миний хувьд бол зав гарвал мессенжрдэж хамаг цагаа барахгүй их зүгээр юм аа(Би их хов жив ярих дуртай юм аа хэхэ). За за олон таван үгээр ч яахав дээ тээ цаашдаа блогоо сайн хөгжүүлнэ.